Тайлбар:
Тэмбүүг бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд дүлийрэх, улмаар үхэлд хүргэж болзошгүй. Тэмбүүгийн анхдагч үе шат нь халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний ойр орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарч, хэсэг хугацааны дараа аяндаа алга болно. Хоёрдогч үе шатанд биеэр загатнахгүй, тархмал тууралт гарах, арьс цайх шинж илэрнэ.
Тэмбүүгийн анхдагч ба хоёрдогч шинж тэмдэг огт илрэхгүй нууц, далд хэлбэртэй байж болох бөгөөд зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдоно. Тэмбүүг бүрэн эмчлүүлэхгүй тохиолдолд халдвар даамжирч дотоод эрхтнүүд нь гэмтэх, дүлийрэх, сохрох, саажих, солиорол зэрэг хүндрэлүүд илэрч, үхэлд хүргэж болзошгүй.