Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод 9 сарын 13-нд боллоо.
Тус ёслолд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн орлогч захирал Хон Пин болон Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чен Шао болон Манжуур хотын засаг захиргааны орлогч дарга Гуо Шяофан болон бусад төлөөлөгчид тус тус оролцсон юм.