СУМЫН ЭХ БАРИГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын урилгаар нийгэмлэгийн харьяа Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Энхзаяа Жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээ, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалтыг цахимаар орлоо. Тус сургалтанд Увс аймгийн сумын эх баригч болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нийт 20 гаруй хүн оролцлоо.