Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар-аас Эх хүүхэд нөхөн үржихүйн насны хүн амын явуулын амбулаторийн үзлэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч, сонгосон сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2023 оны 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
2023 оны 06-р сарын 28-ны өдөр Богд сумын Ялаатайн 6-р багаас эхлүүлж эх барих, хүүхэд, дотор, эхо, эрэгтэйчүүд-мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзэг лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзлэг шинжилгээнд 100 гаруй иргэнийг хамруулж, зөвлөгөө мэдээллээр хангалаа.