Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо болон
бусад шинжилгээ

Эмэгтэйчүүдийн үзлэг

Үтрээний наац /мазок/-ын шинжилгээ(Үтрээний ялгадаснаас арчдас авч бичил харуураар шууд харж шинжлах арга. Таньд халдварын ямар нэг шинж тэмдэг илэрсэн эсвэл өөрийгөө БЗХӨ туссан гэж таамаглаж байвал энэ шинжилгээ таньд оношийг тодруулж өгнө.

Серологийн шинжилгээ

Тэмбүү илрүүлэх өвөрмөц сорил/ TPHA/ Тэмбүүгийн халдвар авсан эсэхийг тодорхойлно. 15 минутын дотор хариу гарна.)

ДХВ/ДОХ-ын шинжилгээ

зөвлөгөө – үнэ төлбөргүй

Эсийн шинжилгээ

Умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй арга ба энэхүү шинжилгээ нь умайн хүзүүнээс арчдас авч, эсийн хэвийн болон хэвийн бус байгаа эсэхийг бичил дурангаар харж оношилно. Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна.

Бид танд цаг авах дараах аргыг санал болгож байна.

Утсаар: Та ажлын цагаар 7018-6180 дугаарт холбогдон үзлэг, шинжилгээний цаг болон үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Онлайнаар: бүртгүүлэн цаг авсан тохиолдолд бид тантай эргэн холбогдож, таны цагийг баталгаажуулна.
Өөрийн биеэр эмнэлэг дээр ирэн бүртгэлийн ажилтнаас цаг авах боломжтой.

Үйлчилгээний цагийн хуваарь

Даваа- Баасан гараг 9:00-18:00
Бямба - Ням гараг 9:00-18:00
Цайны цаг 13:00-14:00
(Зөвлөгөө өгөх хугацаа : 40 минут)

Үйлчилгээний хязгаар:

Архи, согтууруулах ундаа, мансууруулах болон
сэтгэцэд нөлөөлөх бодис
хэрэглэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Ажлын байрнаас гадуур буюу
гэрээр очиж үйлчилгээ үзүүлэхгүй.