Жирэмслэхээс Хамгаалах Бүх Төрлийн Аргууд

LNG-IUS эмчилгээний даавартай
ерөндөг

Хүсээгүй жирэмсэлтээс хамгаалах меноррагийг (их хэмжээний цус гарах) эмчлэх эстроген орлуулах эмчилгээ хийлгэх явцад эндометрийн гиперплази-гаас (умайн дотор салстын хэт ургалт) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 5 жил жирэмслэлтээс хамгаална.

Охидын ерөндөг

Төрөөгүй, бэлгийн хавьталд орсон охид тавиулна. Тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийлгэж, хянуулсны дараа биений юм ирснээс 3-5 дахь хоногт тавиулбал зохино. 5 жил жирэмслэлтээс хамгаална.

Зэстэй ерөндөг

Т хэлбэртэй буюу зэс агуулсан ерөндөг, хэрэв эмэгтэй жирэмсэн биш бол хэдийд ч тавиулж болно. Тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийлгэж, хянуулсны дараа биений юм ирснээс 3-5 дахь хоногт тавиулбал зохино. 5 жил жирэмслэлтээс хамгаална.

Бугалганы суулгац

Суулгац нь прогестин болон левоноргестрол даавар агуулсан шүдэнзний модны хэмжээтэй, Jadelle буюу / 2 савханцар агуулсан/ 5 жил жирэмслэлтээс хамгаалдаг, Implanon буюу /1 савханцар агуулсан/ 3 жил жирэмслэлтээс хамгаалдаг суулгацыг тавиж байна. Суулгацыг бугалганы арьсан дор суулгаж хэрэглэнэ.

Дааврын хавсарсан эм

жирэмслэлтээс хамгаалах 28 ширхэгтэй дааврын хавсарсан шахмал ууж хэрэглэх эм.21 ширхэг нь даавар агуулсан идэвхитэй эмүүд ба, үлдсэн 7 ширхэг эм нь даавар агуулаагүй. Хоёрдох нь жирэмслэлтээс хамгаалах 21 ширхэгтэй шахмал ууж хэрэглэх эм. Өсвөр насны охидуудаас эхлэн цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд зэрэг бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

1.2.3 сарын хугацаатай жирэмслэхээс хамгаалах тарианууд

3 сарын хугацаатай: Депопровера
2 сарын хугацаатай: Нористерат
1 сарын хугацаатай: Норигенон
зэрэг тарианууд байдаг. Биений юм дөнгөж ирсэн өдрөөс эхлээд бүх насны эмэгтэйчүүд хэрэглэнэ.

Бид танд цаг авах дараах аргыг санал болгож байна.

Утсаар: Та ажлын цагаар 7018-6180 дугаарт холбогдон үзлэг, шинжилгээний цаг болон үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Онлайнаар: бүртгүүлэн цаг авсан тохиолдолд бид тантай эргэн холбогдож, таны цагийг баталгаажуулна.
Өөрийн биеэр эмнэлэг дээр ирэн бүртгэлийн ажилтнаас цаг авах боломжтой.

Үйлчилгээний цагийн хуваарь

Даваа- Баасан гараг 9:00-18:00
Бямба - Ням гараг 9:00-18:00
Цайны цаг 13:00-14:00
(Зөвлөгөө өгөх хугацаа : 40 минут)

Үйлчилгээний хязгаар:

Архи, согтууруулах ундаа, мансууруулах болон
сэтгэцэд нөлөөлөх бодис
хэрэглэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Ажлын байрнаас гадуур буюу
гэрээр очиж үйлчилгээ үзүүлэхгүй.