IPPF Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгалт Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг дээр 5 сарын 20-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус шалгалтыг IPPF болон IPPF ESEAOR -Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Ази Далайн бүсийн Магадлангийн багаас явуулсан бөгөөд Индонезийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Josephine Marietta, бүсийн хамтын ажиллагааны архитект Rie Takahashi, бизнес аналист доктор Sai Nay Lynn Aung болон Засаглал, магадлан итгэмжлэлийн зөвлөх Juliana Moses нар ирсэн юм. Магадлан итгэмжлэл нь засаглал, менежмент, хүний нөөц, санхүү, ил тод байдал, тайлагнал, чанартай тусламж үйлчилгээ, бодлогын нөлөөлөл гэсэн 10 зарчмын хүрээнд 33 стандарт, 153 асуултын хүрээнд шалгасан бөгөөд МГБССН амжилттай оролцлоо.
Энэхүү итгэмжлэл нь 5 жилийн хугацаатай бөгөөд, нийгэмлэг нь 3 удаагийн магадланд амжилттай орсон туршлагатай хамт олон юм.