Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийгэмлэгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, 2027 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх Удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо болов. Хуралд Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ш.Оюунчимэг тэргүүтэй, Удирдах зөвлөлийн гишүүн, Хөндлөнгийн гишүүд танхим болон цахимаар оролцлоо. Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг танилцуулав.
Охидын хөгжлийн төв нээлтээ хийлээ

Охидын дуу хоолой сонсогдож, асуултаа чөлөөтэй асууж, зөв мэдээлэл авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн, ирээдүйнхээ төлөө сонголт хийх боломжтой аюулгүй, дэмжлэгтэй орон зай Баянхонгор аймагт үүд хаалгаа нээлээ. Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Girls’ Power – Баянхонгор аймгийн өсвөр насны охидын хөгжил, хамгаалал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн […]
Ч.Сэлэнгэ: Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн улсын төсөв нь Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардлын дөнгөж 0,02%-0,05%-ийг эзэлдэг
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын хөтөлбөрийн менежер, хүний их эмч Ч.Сэлэнгэтэй монгол улс дахь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хангалтын өнөөгийн байдал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ярилцлаа. -Танайхаас хэрэгжүүлж байгаа “Хамтрагч эмнэлгүүдийг жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээр хангах төсөл”-ийн онцлог, хэрэгцээ шаардлага нь юу вэ? Энэхүү төсөл нь хэзээнээс эхэлсэн бэ? Гэр […]
Олон улсын магадланд амжилттай орлоо

IPPF Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгалт Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг дээр 5 сарын 20-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус шалгалтыг IPPF болон IPPF ESEAOR -Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Ази Далайн бүсийн Магадлангийн багаас явуулсан бөгөөд Индонезийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Josephine Marietta, бүсийн хамтын ажиллагааны архитект Rie Takahashi, бизнес […]
“Бяцхан эмч” хөтөлбөрийг танилцууллаа

БГД-ийн 57-р цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийг Баянгол дүүргийн бусад цэцэрлэгийн эрхлэгч, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Мөн тус цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, нэхмэл болон эсгийгээр гутал хийх үйл явцтай танилцлаа.
Солонгосын нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн зочид төлөөлөгчид Монгол улсад 9 сарын 19-нөөс 9 сарын 23-ны хооронд айлчилж байна. Өнөөдөр Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг(МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн(БНСУ-ын ХАЭМНХН) хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах […]
Монгол, Хятадын нийгэмлэгүүд хамтран ажиллана

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод 9 сарын 13-нд боллоо. Тус ёслолд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн орлогч захирал Хон Пин болон […]
СОЛОНГОСЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ, ХАНДИВ ӨГЛӨӨ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг https://www.facebook.com/population79 хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад айлчиллаа. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг […]
АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Төв аймаг дахь салбар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын ТОНХ, хамтран НАЙЗ_БАЙЯ” үндэсний аяны нээлтийн арга хэмжээг Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид, Төв Политехник коллежийн оюутнуудыг хамруулан зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Сэтгэл судлалыг сонирхогч хүүхдүүдийн #TUV_TEENAGERS клубээс “Өсвөр насны хүүхдүүдэд […]
2024-2029 ОНЫ СТРАТЕГИ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Нийгэмлэгийн стратеги хэлэлцэх уулзалт 5 сарын 24-26-ны өдрүүдэд УБ хотноо болж байна. Тус хэлэлцүүлгийг Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Ази, Далайн бүсийн Гадаад харилцааны захирал Жессен Рокас, МГБССН-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар удирдан чиглүүллээ. Тус хэлэлцүүлэгт салбарын өсвөрийн эмч клубын сурагчид, сайн дурын гишүүд, салбарын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнуудын […]