Охидын хөгжлийн төв нээлтээ хийлээ

🌸Охидын дуу хоолой сонсогдож, асуултаа чөлөөтэй асууж, зөв мэдээлэл авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн, ирээдүйнхээ төлөө сонголт хийх боломжтой аюулгүй, дэмжлэгтэй орон зай Баянхонгор аймагт үүд хаалгаа нээлээ. 💜

Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Girls’ Power – Баянхонгор аймгийн өсвөр насны охидын хөгжил, хамгаалал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд “Охидын хөгжлийн төв”-ийг байгуулав.

Тус төвөөр дамжуулан өсвөр насны охидод:

🌱 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв, найдвартай мэдээлэл

💬 Нууцлалтай зөвлөгөө, дэмжлэг

🤍 Сэтгэлзүйн бүлгийн дэмжлэг

💡 Мэргэжлийн болон амьдралын ур чадвар хөгжүүлэх боломж

💰 Санхүүгийн суурь мэдлэг, өөрийгөө хөгжүүлэх боломжууд хүрнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн төр, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, өсвөр үе, залуучууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

🙏 Энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Канад сан болон хамтран ажилласан Баянхонгор аймгийн төр, эрүүл мэндийн байгууллагууд, нийт түншүүддээ талархал илэрхийлье.