СУМЫН ЭХ БАРИГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын урилгаар нийгэмлэгийн харьяа Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Энхзаяа Жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээ, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалтыг цахимаар орлоо. Тус сургалтанд Увс аймгийн сумын эх баригч болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нийт 20 гаруй хүн оролцлоо.

“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгэмлэгийн шинэ салбар Говь-Алтай аймагт 4 дүгээр сарын 21-22-ний өдрүүдэд “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийт 25 сурагч “Үе тэнгийн сургагч”-аар бэлтгэгдсэн ба сургалтыг Y-PEER Mongolia-н мастер багш Г.Сосорбарам болон Төв аймгийн салбарын мeнeжeр Б.Отгонлхагва нар удирдан чиглүүллээ. 2023.04.28

Нийгэмлэгийн Архангай аймгийн Хашаат сумын салбараас

Нийгэмлэгийн Архангай аймгийн Хашаат сумын салбараас ЕБС-ийн 8,9-р ангийн сурагчдад ӨСВӨР НАСНЫ ОХИД ,ХӨВГҮҮДЭД нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа . МГБССН -салбарын гишүүн Их эмч Т.Энх-амгалан , Тэргүүн З.Чанцалдулам 2024 он 04.22