БНХАУ-ын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд нийгэмлэгийн залуучуудын хөтөлбөрийн менежерүүд болон залуу гишүүд ӨМӨЗО-ны Хөх хотод туршлага солилцлоо.

2026 оны 7 дугаар сарын 27–31-ний өдрүүдэд Монгол Улсын 8 залуу төлөөлөгчийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Гуандун мужид зохион байгуулагдсан өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээрх судалгаа, туршлага солилцооны хөтөлбөрт амжилттай оролцлоо. Энэ хугацаанд бид боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих бодлого, сайн туршлага, сургалтын шинэлэг […]

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд сайн засаглал нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд сайн засаглал нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа. Мөн удирдах зөвлөлийн эхний хурлаар нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагаа, санхүү,тооллогын тайлан, эрдлийн үнэлгээ болон бусад холбогдох асуудлууд хэлэлцэж шийдвэрлэлээ.

17 Салбарын тэргүүнүүдийн тайлант хурал

17 аймаг дахь салбарын тэргүүнүүд маань 2025 онд хэрэгжүүлсэн гол онцлог ажил, ололт амжилт, тулгарсан бэрхшээлээ танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг товч бөгөөд тодорхой хуваалцлаа. Салбарын тэргүүнүүдийг чадавхжуулах, зөв мэдлэг мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох зорилгоор дараах сургалтуудад хамрагдлаа Цахим аюулгүй байдал, AI ба өнөөгийн хөгжил Өсвөр үеийнхэнтэй ажиллах арга зүй БНҮЭМ, эрх, […]

Шинээр ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонгогдлоо.

Дотоод ардчилалтай төрийн бус байгууллага байхын тулд бид өдөр бүр хичээн ажилладаг. Тэр ч утгаараа өдгөө 31 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2025.12.05 өдөр 15 аймгийн салбараас сонгогдсон гишүүдээс шинэ ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонголоо. Ерөнхийлөгч – Өвөрхангай салбараас Ш.Оюунчимэг Санхүүч – Төв аймгийн салбараас Э.Цэдэндаш Удирдах зөвлөлийн гишүүдээр: Төв аймгийн салбараас залуу гишүүн […]

“Удирдах зөвлөлийн оны эхний улирлын ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.”

“Удирдах зөвлөлийн оны эхний улирлын ээлжит хурал амжилттай зохион байгуулагдаж, үйл ажиллагаа, санхүү, жилийн эцсийн тооллогын тайлан, мөн гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэн дүгнэлээ. Хурлаар санхүүгийн бодлого, журам, аюулгүй байдлын арга хэмжээ, удирдах зөвлөлийн гишүүдийн үнэлгээний журам зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

2025 оны төлөвлөгөө төсөв, дүрэм,бодлого, журмуудын өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.

МГБССН-ийн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2025 оны төлөвлөгөө төсөв, дүрэм,бодлого, журмуудын өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.

Олон улсын магадланд амжилттай орлоо

IPPF Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгалт Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг дээр 5 сарын 20-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус шалгалтыг IPPF болон IPPF ESEAOR -Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Ази Далайн бүсийн Магадлангийн багаас явуулсан бөгөөд Индонезийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Josephine Marietta, бүсийн хамтын ажиллагааны архитект Rie Takahashi, бизнес […]

Б.Мөнхцэцэг: Технологид суурилсан бэлгийн боловсролын анхны төвийг Улаанбаатар хотод байгуулна

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг 1994 онд байгуулж, түүнээс хойш тасралтгүй, тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдгөө 30 дахь жилийн түүхийн хуудсаа нээжээ. НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол Улс дахь анхны төрийн бус байгууллага гэдгээрээ онцлог, давуу талтай тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.  – Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг […]

“Бяцхан эмч” хөтөлбөрийг танилцууллаа

БГД-ийн 57-р цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийг Баянгол дүүргийн бусад цэцэрлэгийн эрхлэгч, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Мөн тус цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, нэхмэл болон эсгийгээр гутал хийх үйл явцтай танилцлаа.

Явуулын үзлэгийг зохион байгууллаа

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар-аас Эх хүүхэд нөхөн үржихүйн насны хүн амын явуулын амбулаторийн үзлэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч, сонгосон сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2023 оны 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. 2023 […]