Family,
Clinic
MFWA’s “Family clinic” was established in 1998 under the name of “Youth-friendly clinic”. We provide comprehensive reproductive health care services for girls and women, and have successfully introduced comprehensive services of family planning and contraceptives for the first time in Mongolia
National Accreditation
Accredited 4 times nationally in 2007, 2010, 2014, 2020.
Every year, more than 10,000 women of reproductive age are provided with contraceptive care and diagnosis at a high professional level
International Accreditation
MFWA has received International Planned Parenthood Federation (IPPF) accreditation in 2005, 2012 and 2019.
Our
Services
We offer the following services.
Our Team
KH.Erdenesuvd
Obstetrician and gynecologist
G.Oyun-Erdene
Obstetrician and gynecologist
Ch.Tsetsegmaa
Midwife
P.Bolortuya
Nurse
Most common questions and answers
Үтрээний үрэвсэл яагаад үүсдэг вэ?
Үтрээнд хэвийн үед тодорхой хэмжээний ашигтай бактер болон эмгэг бактер агуулж байдаг. Энэ бактер нь сүүний хүчлийн савханцар 90%, бифидобактер, 1% мөөгөнцөр, микоплазм, уреаплазм зэргийг агуулдаг. PH 4,5-5,5 хагас хүчиллэг орчинтой нийт нөхөн үржихүйн насны 10 эмэгтэйчүүдийн 7 нь үтрээний үрэвслээр өвдсөн байдаг.
Ямар шалтгаантай үүсдэг вэ? Эмийн замбараагүй хэрэглээ, стресс нойргүйдэл, ажлын ачаалалтай байх, эрүүл ахуйн дэглэм алдагдах, дааврын тэнцвэрт байдал алдагдах гэх мэт олон шалтгаантай.
Үтрээнээс хэвийн үед ялгадас гарах ёстой юу?
Хэвийн үед үтрээний ялгадас нь тунгалаг эсвэл цайвар өнгөтэй тухайн хүний биемахбодын онцлогоос хамааран тодорхой хэмжээний үнэртэй байдаг. Энэ нь хоол хүнс, дотуур хувцасны материал, тухайн хүний хэр хөлөрдөг байдал зэргээс шалтгаалдаг. Сарын тэмдэг ирэхийн өмнө үтрээний ялгадас ихсэх цайвар болох шинж илрэх нь хэвийн гэж үздэг. Харин саарал эсвэл шаргал өнгөтэй муудсан загас шиг үнэртэж, улмаар загатнах их хэмжээний ялгадас гарах бэлгийн харилцааны дараа эсвэл сарын тэмдгийн үед илүү ажиглагдана. Үтрээний үрэвслийн үед хэвлийн доогуур өвдөх, ядрах, дархлаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Ерөндөг таргалуулдаг уу?
Олон эмэгтэйчүүд ерөндөг тавиулсанаас болж жин нэмдэг гэж эндүүрдэг. Ерөндөг нь ямар нэг дааврын өөрчлөлт болон хоолны дуршил нэмэх сэдэл төрүүлдэгүй бөгөөд та зөв хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаарснаар жингээ барих боломжтой.
Ерөндөг гэж юу?
Ерөндөг нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулж эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлнэ. Давуу тал: Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамгаална /5-10 жил/. Дааврын өөрчлөлт оруулдаггүй бөгөөд таргалуулахгүй. Хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ. Бэлгийн харилцаанд нөлөөлөхгүй. Хөхүүл эхчүүд хэрэглэж болно. дааврын эм хэрэглэж болохгүй бүсгүйчүүдэд тохиромжтой.
Эсийн шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл юу вэ?
Шинжилгээ өгөхөөс 72 цагийн хугацаанд бэлгийн хавьталд ороогүй байх үтрээний лаа, үрэвслийн, мөөгөнцрийн эсрэг эм уухгүй, үтрээнд лаа хийгээүй, угаалга хийгээгүй байх шаардлагатай. Биений юм ирж байгаа үед шинжилгээ өгөхгүйг анхаарна уу.
Мазокын шинжилгээний тухай?
Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ нь эмэгтэйн үтрээнээс арчдас авдаг бөгөөд нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харан тодорхойлдог арга юм.
Энэхүү шинжилгээг эмэгтэй хүн бүр 6 сар тутам өгөхөөс гадна дараах зовиурууд илэрсэн үед заавал өгнө.
• Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
• Эвгүй үнэр гарах
• Загатнах
• Яр, цэврүү гарах
• Шээх үед өвдөх
• Бэлгийн харьцааны үед өвдөх
• Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
• Халуурах