Гэр бүл,
Эмнэлэг

Нийгэмлэгийн харьяа эмнэлэг нь 1998 онд анх “Залууст ээлтэй эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан. Бид охид, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж, гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийн цогц үйлчилгээг Монголдоо анх удаа амжилттай нэвтрүүлсэн.

ҮНДЭСНИЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Жил бүр нөхөн үржихүйн насны 10 мянга гаруй эмэгтэйчүүдэд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн тусламж үйлчилгээ, шинжилгээ оношилгооны чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэн ажилладаг.

2007, 2010, 2014, 2020 онд улсын хэмжээнд 4 удаа магадлан итгэмжлэгдсэн

ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоо /IPPF/-ийн 200 гаруй шалгуурыг хангаж, Олон улсын магадлан итгэмжлэлийг 2005, 2012, 2019 онуудад амжилттай авсан. 

манай баг

Х. Эрдэнэсувд

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Г. Оюун-Эрдэнэ

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Ч. Цэцэгмаа

Эх баригч, бага эмч

П. Болортуяа

Сувилагч

Түгээмэл асуултууд

Үтрээнд хэвийн үед тодорхой хэмжээний ашигтай бактер болон эмгэг бактер агуулж байдаг. Энэ бактер нь  сүүний хүчлийн савханцар 90%, бифидобактер, 1% мөөгөнцөр, микоплазм, уреаплазм зэргийг агуулдаг. PH 4,5-5,5 хагас хүчиллэг орчинтой нийт нөхөн үржихүйн насны 10 эмэгтэйчүүдийн 7 нь үтрээний үрэвслээр өвдсөн байдаг. 

Ямар шалтгаантай үүсдэг вэ? Эмийн замбараагүй хэрэглээ, стресс нойргүйдэл, ажлын ачаалалтай байх, эрүүл ахуйн дэглэм алдагдах, дааврын тэнцвэрт байдал алдагдах гэх мэт олон шалтгаантай. 

Хэвийн үед үтрээний ялгадас нь тунгалаг эсвэл цайвар өнгөтэй тухайн хүний биемахбодын онцлогоос хамааран тодорхой хэмжээний үнэртэй байдаг. Энэ нь хоол хүнс, дотуур хувцасны материал, тухайн хүний хэр хөлөрдөг байдал зэргээс шалтгаалдаг. Сарын тэмдэг ирэхийн өмнө үтрээний ялгадас ихсэх цайвар болох шинж илрэх нь хэвийн гэж үздэг.  Харин саарал эсвэл шаргал өнгөтэй муудсан загас шиг үнэртэж, улмаар загатнах их хэмжээний ялгадас гарах  бэлгийн  харилцааны дараа эсвэл сарын тэмдгийн үед илүү ажиглагдана. Үтрээний үрэвслийн үед хэвлийн доогуур өвдөх, ядрах, дархлаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Олон эмэгтэйчүүд ерөндөг тавиулсанаас болж жин нэмдэг гэж эндүүрдэг. Ерөндөг нь ямар нэг дааврын өөрчлөлт болон хоолны дуршил нэмэх сэдэл төрүүлдэгүй бөгөөд та зөв хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаарснаар жингээ барих боломжтой. 

Ерөндөг нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулж эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлнэ. Давуу тал: Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамгаална /5-10 жил/. Дааврын өөрчлөлт оруулдаггүй бөгөөд таргалуулахгүй. Хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ. Бэлгийн харилцаанд нөлөөлөхгүй. Хөхүүл эхчүүд хэрэглэж болно. дааврын эм хэрэглэж болохгүй бүсгүйчүүдэд тохиромжтой. 

Шинжилгээ өгөхөөс 72 цагийн хугацаанд бэлгийн хавьталд ороогүй байх үтрээний лаа, үрэвслийн, мөөгөнцрийн эсрэг эм уухгүй, үтрээнд лаа хийгээүй, угаалга хийгээгүй байх шаардлагатай. Биений юм ирж байгаа үед шинжилгээ өгөхгүйг анхаарна уу. 

Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ нь эмэгтэйн үтрээнээс арчдас авдаг бөгөөд нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харан тодорхойлдог арга юм.

Энэхүү шинжилгээг эмэгтэй хүн бүр 6 сар тутам өгөхөөс гадна дараах зовиурууд илэрсэн үед заавал өгнө. 

• Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах 

• Эвгүй үнэр гарах 

• Загатнах 

• Яр, цэврүү гарах 

• Шээх үед өвдөх 

• Бэлгийн харьцааны үед өвдөх 

• Сарын тэмдгийн мөчлөг алдагдах 

• Халуурах 

Хамтрагч байгуулагууд