Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийгэмлэгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, 2027 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх Удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо болов. Хуралд Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ш.Оюунчимэг тэргүүтэй, Удирдах зөвлөлийн гишүүн, Хөндлөнгийн гишүүд танхим болон цахимаар оролцлоо. Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг танилцуулав.

Охидын хөгжлийн төв нээлтээ хийлээ

Охидын дуу хоолой сонсогдож, асуултаа чөлөөтэй асууж, зөв мэдээлэл авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн, ирээдүйнхээ төлөө сонголт хийх боломжтой аюулгүй, дэмжлэгтэй орон зай Баянхонгор аймагт үүд хаалгаа нээлээ. Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Girls’ Power – Баянхонгор аймгийн өсвөр насны охидын хөгжил, хамгаалал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн […]

Канад сангийн төсөлд амжилттай шалгарлаа

Манай нийгэмлэг Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (CFLI)-гийн 2026–2027 оны төслийн шалгаруулалтад амжилттай оролцож, төсөл хэрэгжүүлэх байгууллагаар шалгарлаа. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар Канад сан нийт 228 төслийн материал хүлээн авснаас 11 байгууллага шалгарч, төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглээд байна. 🎯 Төслийн хүрээнд бид Баянхонгор аймагт “Охидын бэлгийн боловсролын төв” байгуулна. Тус төв нь өсвөр насны […]