Канад сангийн төсөлд амжилттай шалгарлаа

Манай нийгэмлэг Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (CFLI)-гийн 2026–2027 оны төслийн шалгаруулалтад амжилттай оролцож, төсөл хэрэгжүүлэх байгууллагаар шалгарлаа.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар Канад сан нийт 228 төслийн материал хүлээн авснаас 11 байгууллага шалгарч, төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглээд байна.

🎯 Төслийн хүрээнд бид Баянхонгор аймагт “Охидын бэлгийн боловсролын төв” байгуулна.

Тус төв нь өсвөр насны охидод нас, хөгжлийн онцлогт нь тохирсон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, зөв мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгийг хүртээмжтэй хүргэх орчныг бүрдүүлэх зорилготой.

Төвөөр дамжуулан охидод:
• 🩷 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх зөв, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл
• 🩷 Бие махбодын өөрчлөлт, сарын тэмдэг, эрүүл ахуйн талаарх мэдлэг
• 🩷 Өөрийгөө хамгаалах, хил хязгаараа тогтоох, зөвшөөрлийн талаарх ойлголт
• 🩷 Эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл
• 🩷 Мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл

зэрэг хэрэгцээт мэдлэг, дэмжлэгийг хүргэхээр ажиллана.

Бидний зорилго бол охидыг айлгах, хориглох бус өөрийн бие, эрүүл мэнд, эрхийнхээ талаар зөв мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай болоход нь дэмжих юм.

🌱 Охидын эрүүл, аюулгүй ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт — гэр бүл, орон нутаг, нийгмийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Энэхүү төслийг дэмжин, хэрэгжүүлэх боломж олгож буй Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (CFLI)-д талархал илэрхийлье.

Бид Баянхонгор аймгийн охид, өсвөр үеийнхэнд хэрэгтэй, найдвартай мэдээлэл, дэмжлэгийг хүргэхийн төлөө хамтдаа ажиллах болно. 🇲🇳🇨🇦

#CFLI2026 #ОхидынБэлгийнБоловсрол #Баянхонгор #ӨсвөрҮе #БэлгийнБоловсрол #НөхөнҮржихүйнЭрүүлМэнд #GirlsEducation #YouthHealth