БНХАУ-ын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд нийгэмлэгийн залуучуудын хөтөлбөрийн менежерүүд болон залуу гишүүд ӨМӨЗО-ны Хөх хотод туршлага солилцлоо.

2026 оны 7 дугаар сарын 27–31-ний өдрүүдэд Монгол Улсын 8 залуу төлөөлөгчийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Гуандун мужид зохион байгуулагдсан өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээрх судалгаа, туршлага солилцооны хөтөлбөрт амжилттай оролцлоо.

Энэ хугацаанд бид боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих бодлого, сайн туршлага, сургалтын шинэлэг арга барилыг судалж, мэргэжил нэгт нөхөдтэй санал бодлоо солилцох үнэ цэнтэй боломжийг олж авлаа.

Ялангуяа өсвөр үеийнхэнд нас, хөгжлийн онцлогт нь тохирсон эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүл, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж буй туршлага бидэнд шинэ санаа, шинэ урам зориг өгсөн юм.

Мөн Өвөр Монгол, Гуанжоу, Шэньжэнь хотуудын хөгжил дэвшил, цэвэр цэмцгэр орчин, хүүхэд, залуучуудад ээлтэй боловсролын орчин, найрсаг зочломтгой соёл нь бидний сэтгэлд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээлээ.

Энэхүү аялал нь зөвхөн мэдлэг, туршлага хуримтлуулах боломж байгаад зогсохгүй, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан суралцах, шинэ нөхөрлөлийг бий болгох үнэ цэнтэй аялал боллоо

💐 Энэхүү үнэ цэнтэй боломжийг олгож, хөтөлбөрийг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан бүх зохион байгуулагч байгууллага, хамтран ажилласан байгууллагууд, хүлээн авч халуун дотноор угтан авсан хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🤝 Цаашид Монгол, БНХАУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсролын салбарт илүү олон хамтарсан төсөл, туршлага солилцооны хөтөлбөрүүд хэрэгжихийг хүсэн ерөөе.

Баярлалаа! 🇲🇳🤝🇨🇳