Охидын дуу хоолой сонсогдож, асуултаа чөлөөтэй асууж, зөв мэдээлэл авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн, ирээдүйнхээ төлөө сонголт хийх боломжтой аюулгүй, дэмжлэгтэй орон зай Баянхонгор аймагт үүд хаалгаа нээлээ. ![]()
Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Girls’ Power – Баянхонгор аймгийн өсвөр насны охидын хөгжил, хамгаалал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд “Охидын хөгжлийн төв”-ийг байгуулав.

Тус төвөөр дамжуулан өсвөр насны охидод:
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв, найдвартай мэдээлэл
Нууцлалтай зөвлөгөө, дэмжлэг
Сэтгэлзүйн бүлгийн дэмжлэг
Мэргэжлийн болон амьдралын ур чадвар хөгжүүлэх боломж
Санхүүгийн суурь мэдлэг, өөрийгөө хөгжүүлэх боломжууд хүрнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн төр, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, өсвөр үе, залуучууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Канад сан болон хамтран ажилласан Баянхонгор аймгийн төр, эрүүл мэндийн байгууллагууд, нийт түншүүддээ талархал илэрхийлье.



