Шинээр ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонгогдлоо.

Дотоод ардчилалтай төрийн бус байгууллага байхын тулд бид өдөр бүр хичээн ажилладаг. Тэр ч утгаараа өдгөө 31 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

2025.12.05 өдөр 15 аймгийн салбараас сонгогдсон гишүүдээс шинэ ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонголоо.

Ерөнхийлөгч – Өвөрхангай салбараас Ш.Оюунчимэг

Санхүүч – Төв аймгийн салбараас Э.Цэдэндаш

Удирдах зөвлөлийн гишүүдээр: Төв аймгийн салбараас залуу гишүүн Б.Мядагмаа, Говь-Алтай аймгийн салбараас Н.Хишигбаяр нар шинээр сонгогдож, Өвөрхангай салбарын гишүүн С.Дуламсүрэн, Архангайн Хашаат сумын салбарын гишүүн Ц.Алтанцэцэг нар улиран сонгогдсон.

Хөндлөнгийн гишүүнээр П.Нарандэлгэр улиран сонгогдсон бол шинээр Х.Маргад-Эрдэнэ шинээр удирдах зөвлөлийн хөндлөнгийн залуу гишүүнээр сонгогдлоо.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар боловсрол олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх стратеги өсвөр үе рүү чиглэж байгаа учир энэ удаагийн сонгуулиар залуу гишүүдээ илүү дэмжиж, итгэл хүлээлгэснээрээ онцлог байлаа.