Нийгэмлэгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, 2027 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх Удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо болов. Хуралд Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ш.Оюунчимэг тэргүүтэй, Удирдах зөвлөлийн гишүүн, Хөндлөнгийн гишүүд танхим болон цахимаар оролцлоо. Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг танилцуулав.





